Бааварын хэрэг прокурорт шилжлээ
“Дижитал” хамтлагийн гишүүн Баавар буюу Ш.Батбаяр нарын дөрвөн хүн хар тамхи, хэрэглэсэн хадгалсан гэдэг үндэслэлээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шалгагдаж байгаа. Харин түүний бие нь тааруу байсан учраас өнгөрсөн гуравдугаар сард батлан даалтад гаргасан аж. Мөн түүнтэй хамт “Ice top” хамтлагийн гишүүн Коби буюу С.Чулуунбаатар, Халиун, Бямбаа нар шалгагдаж байгаа билээ.
Тэдний хэргийг УМБГ-аас шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад Бааварын гэрээс мансуурагчдын дунд “мөс” гэж нэрлэгддэг амфетамин гэх хүчтэй үйлчилгээтэй бодис багагүй хэмжээгээр олдсон байна.
URL: