Б.Сарантуяад 3.5 жилийн ял оноожээ

”Өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн охидыг БНХАУ-д аваачиж хүчээр биеийг нь үнэлүүлсэн, зарсан хэрэгт буруутгагдаад байсан Б.Сарантуяад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болжээ.
Шүүх хуралд дүүргийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, улсын яллагч С.Хишигжаргал нар оролцсон байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Б.Сарантуяад Эрүүгийн хуулийн 113.2 буюу хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэсэн, хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан гэсэн үндэслэлээр 3.5 жилийн хорих ял оноожээ.

Д.Цэцэг

shuud.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих