Засгийн газрын бүтцийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өчигдөр өргөн мэдүүлсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүтцийн саналд тун удахгүй хариу мэдүүлэхээр болжээ.
Засгийн газрын тэргүүний Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газар 16 яамтай, ерөнхий сайд, шадар сайд, ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай байхаар төлөвлөжээ.
Шинээр байгуулагдах яамдуудыг дор танилцуулъя.
Ерөнхий чиг үүргийн яамд
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам
3. Сангийн яам
4. Хууль зүйн яам
Чиглэлийн яамд
5. Барилга, хот байгуулалтын яам
6. Батлан хамгаалах яам
7. Боловсрол, шинжлэх ухааны яам
8. Зам тээврийн яам
9. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
10. Уул уурхайн яам
11. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам
12. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Эдийн засгийн хөгжлийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам
Н.Түвшин
URL: