Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд анхны хэлэлцүүлэг болно
Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байгуулагдсан Нийслэлийн өнөөдөр анхны хэлэлцүүлгээ хийх гэж байна. Анхны нээлттэй хэлэлцүүлгийг “Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ” сэдвийн дор зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од “Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын явц”, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний санал” гэсэн сэдвээр танилцуулга хийж хэлэлцүүлэх юм.
Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцоно.
URL: