Ерөнхий сайдын зөвлөхөөр Ц.Мөнхтөр томилогдлоо
Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөхүүдээ сонгож эхэлсэн талаар мэдээлэл байна.
Зөвлөхүүдийг энэ долоо хоногтоо багтаан сонгохоор төлөвлөөд байгаа бөгөөд эхний ээлжинд Хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах зөвлөхөөр Монголын үндэсний телевизэд сурвалжлагчаас нь эхлээд Радио телевизийн хэрэг эрхлэх газрын даргын албыг хүртэл хашиж явсан ММ-ийн гэгдэх Ц.Мөнхтөр сонгогдсон байна.
Түүнчлэн Ерөнхий сайдын салбар хариуцсан бүх зөвлөхүүд энэ долоо хоногт томилогдох нь тодорхой боллоо. Зөвлөхүүдээр УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, Ц.Сэдванчиг нарын нэр дуулдаж байна. Дашрамд дуулгахад, “Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх зөвлөхтэй, ажлын хэсэгтэй байна” хэмээн хуульд заасны дагуу шинэ Ерөнхий сайд зөвлөхүүдээ сонгож байна. Зөвлөхүүд нь Ерөнхий сайдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гадаад бодлого, аюулгүй байдал, эдийн засгийн бодлого, нийгмийн бодлого, хуулийн бодлого, улс төрийн бодлогын зөвлөгөө өгөх үүрэгтэй байдаг аж.
Ерөнхий сайд асан С.Батболд есөн зөвлөхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан жишгийн дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөхүүдээ томилох биз ээ.
Э.Мөнх /www.mminfo.mn/
URL: