Эрх чөлөөний завхрал Монголд илүү их байна
Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулсан нэгэн чухал лекц өнөөдөр төрийн ордонд боллоо.
Лекцийг тамгын газрын дарга Цагаан нээсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв. Тэрбээр “Энэ өдрүүдэд Монголын ард түмэнд гурван их хүлээлт байлаа. Нэгдүгээрт, олимпийн наадмаас медаль хүсэн хүлээсний эцэст манай тамирчид таван ч медальтай эргэн ирлээ. Хоёрдугаарт, Стэнфордын их сургуулийн дэлхийд алдартай энэ гурван эрдэмтэн мэргэдийн ном тавихыг хүлээлээ. Тэд өнөөдөр энд ирээд байна. Гуравдугаарт, шинээр байгуулагдаж буй УИХ, засгийн газрын шинэлэг алхмуудыг хүлээлээ… Бид 1989 оны хүйтэн өвөл ардчилсан хувьсгал хийснээр нийгмийн амьдралын бүхий л салбарт шилжилтийг хийсэн билээ. Харин бүх салбарт, ялангуяа Азид шилжилтийг хийж болдоггүй хэмээн нотлох нь бий. Харин Монголын ард түмэн шилжилтийн бүх салбарт зэрэг хийж байна.
Монголын улс төр дэндүү ядуу байгаа тул сэрүүлэг дуугаргах гэсэн юм. Иймээс энэ цаг үеийнхээ тэргүүний сэтгэгч эрдэмтдийг урьсан юм. Тэдний цараатай холч хараанаас баримжаа авмаар байна” хэмээн хэлсний дараа дээрх эрдэмтэд номоо тавив.
Эхлээд Фрэнсис Фукуяама доктор “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд” л!кцээ уншив. Сүүлийн жилүүдэд тохиолдсон хоёр ч хямрал, үүнд 4 жилийн өмнө АНУ-д эхэлсэн саанхүүгийн хямрал, мөн одоо Европын орнуудыг хамраад байгаа хямралаас үүдэн ардчилалд үл итгэх байдал газар аваад байна. Сонгуулийн замаар төр засгаа эмхлэн байгуулдаг улсын тоо сүүлийн 30 жилд 35-аас 120 болон нэмэгдсэн байна.
Ардчилсан засаглалд шилжээд байгаа Турк, Бразил, Индонез, Энэтхэг, Монголд байдал харьцангуй сайн байгаа.
Өнөө цагт нийгмийн дундаж ангийг төрүүлэх нь нэн тэргүүний зорилт мөн. ӨАБНУ, Энэтхэг, Индонез төдийгүй бусад улсад дундаж анги хүчирхэгжжээ.
Монгол улсын хоср хөрш болох Орос, Хятад улсын хувьд гэвэл сүүлийн 10 жилд эдийн засаг нь өндөр хөгжсөн тоталитари авторитаризм тогтсон байна. Үүнд Оросын хувьд гэвэл эрчим хүчний өсөлтөөр энэ нь тодорхойлогдож байна. Эдийн засаг нь улстөржсөн, хууль ёс хэрэгждэггүй байдал ноёлжээ. Мөн Орост дундаж анги өмч байна.
Хятадын хувьд урт удаан настай, маш их төвлөрсөн төрийн хүнд суртлын систем тогтсон. Үүний эерэг тал нь томоохон хэмжээний шийдвэрүүдийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадаж байна. Хэдэн зуун сая хүний амьдралыг ядуурлаас гаргаж чадлаа.
хятадын эдийн засаг нь бүхлээрээ экспортод чиглэгдсэн байгаа. Гэтэл дэлхий даяараа гаднаас бараа бүтээгдэхүүн авахаас татгалзаад эхэллээ. Иймээс хэтэрхий улстөржсөн эдийн засгийн ирээдүй хэцүүднэ.
Иймээс эдийн засгаа нээлттэй болгож, тэгш бус хуваарилалтыг засах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл нийгмийн бүтээн байгуулсан баялагийг зөв шударгаар хуваарилах нь нэн чухал” гэх зэргээр дэлгэрэнгүй өгүүлсэн болно.
Дара нь Стивен Краснер “Төр улсыг засан тохинуулахуй. Юу зохистой байв?” лекцээ уншлаа. Сайн засаглалтай байхын тулд сайн төртэй байх ёстойгоос гадна төрөө сайтар хянаж чаддаг байх нь чухал. Хамгийн гол нь төр өөрөө эрх мэдлээ хязгаарлаж чаддаг байх ёстой” хэмээгээд энэ талаар дэлгэрэнгүй өгүүлсэн болно
Түүний бодлоор бол Монголд “Монголын хөгжлийн сан”-г байгуулах хэрэгтэй бөгөөд тэр нь Монголд бус гадаад аль нэг гуравдагч оронд байх учиртай гэсэн шүү.
Эцэст нь Ларри Даймонд “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” лекцээ тавив. Тэрбээр “1974 оноос ардчиллын гуравдагч давалгаан эхэлсэн гэж үздэг. 2006 оны байдлаар 121 улсад төрийн эрх мэдлийг сонгуулийн замаар шилжүүлж байна. Монгол улс бол “Freedom house”-ын үзэж буйгаар бол чөлөөт ардчилал бүхий улс мөн. Ардчилал хэдийгээр ингэж сайжирч байгаа ч гэсэн сөрөг талынх нь тухай хэлэх хэрэгтэй.
Сүүлийн 5 жилд дээрх 121 гэсэн тоо 116 болж буурлаа. 2007-2011 онд эрх чөлөөний бууралт ч ажиглагдаж байна. Мөн зарим улс орныг “Ардчилсан улс” гэсэн хүрээллээс хасах хэрэгтэй байна ч гэж байгаа. Юу гэвэл тэнд хэдийгээр ардчилсан сонгууль хийгдэж байгаа гэсэн ч сонгуулийн гарааны нөхцөл нь адил жигд бус зэрэг согогтой зүйлс тохиолдож байна. Мөн Орост иргэний нийгмийг хумиж байна. Ардчиллын хамгийн гол дайсан нь муу засаглал юм. Эдийн засгийн хямрал нь ардчиллыг хүнд байдалд оруулдаг.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд зарим эерэг өөрчлөлтүүд гарлаа. Үүнд Арабын орнуудад сүүлийн үед ихээхэн тэсрэлт болсон. Нийт арабчуудын олонх нь “ардчиллыг дэмжиж байна” гэж хариулсан байна” гэх зэргээр ярив.
Дараа нь Элбэгдорж ерөнхийлөгч лекцийг хааж үг хэлэхдээ “Та нар гараа хүлээч ээ” гэж С.Краснер гуай бидэнд зөвлөж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл төрөөс эдийн засагт хэт хутгалдахгүй, нийгмийн баялагийн хуваарилалтыг шударга хийх нь нэн чухал юм. Эрх чөлөөний завхрал Монголд илүү их байгаа шүү” хэмээн сануулсан болно.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хүрэлцэн ирсэн дээрх эрхмүүдийг та бүхэнд товчоор танилцуулая.
Ларри Даймонд
“Ардчилал, засаглалын үр ашигтай ажиллагааны тухай “Ардчиллын амин сүнс” ном нь дэлхийд 12 сая хувь борлогдсоноос гадна олон удсын нэр хүндтэй 14 сэтгүүл, сонин хэвлэл, онлайн эх сурвалжас тодруулсан оны шилдэг номоор шалгарч байжээ.
АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа “Хүүвер” хүрээлэн болон “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн ахлах судлагч тэрбээр ардчиллыг хөгжүүлэхэд чухал үүрэг оролцоо бүхий “Ардчилал, хөгжил ба хууль дээдлэх ёс” төвийн /CDSRL/ захирлын алба хашдаг.
2004 онд Иракийн шилжилтийн Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байжээ.
Ларри Даймонд “Эдийн засгийн хөгжлөөс илүү засаг захиргааны үйл ажиллагааг сайжруулах нь чухал бөгөөд ардчилсан улс орон бүр үүнд гол анхаарлаа хандуулах ёстой” гэж үздэг.
Фрэнсис Фукуяама
Дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдсэн улс төр судлал, олон улсын эдийн засгийн асуудлыг хөндсөн “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” номын зохиогч, Стэнфордын их сургуулийн дэргэдэх “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн ахлах судлаач, “Ардчилал, хөгжил ба хууль дээдлэх ёс” төвийн гишүүн, олон улсад нэр хүнд бүхий хэд хэдэн их сургуулийн хүндэт доктор тэрбээр Ардчиллын Үндэсний сангийн захирлуудын зөвлөлийн гишүүн,”Ардчиллын сэтгүүл”-ийн зөвлөх, “Шинэ Америк” сангийн зөвлөхөөр тус тус ажилладаг.
“Чөлөөт ардчилал бол хүн төрөлхтний засаглалынсүүлчийн хэлбэр” гэж тэрбээр үздэг.
Стивен Краснер
Дипломатч, олон улсын харилцаагаар мэргэшсэн энэ хүн 1999 онд “Тусгаар тогтнол” номоороо дэлхийн улс төр судлалын салбарт шуугиан дэгдээжээ. Тэрбээр номондоо олон улсын хууль эрх зүй, аливаа улсын хараат бус бадал хоорондын зөрчилдөөн болон үүний үр уршиг, үх дагаврын талаар дпэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Стив Краснер нь улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий судалгаа шинжилгээний ажил хийснээрээ алдаршжээ.
“Хүнд суртал чухал уу” ном нь улс төр судлаачид, шүүмжлэгчдийн дунд дуулиан дэгдээж, уншигчдаас өндөр үнэлгээ авсан юм. Энэ ном худалдаанд гарсан өдрөө бараг сая ширхэг борлогдон дээд амжилт тогтоосон байна.
“Фрийман Спогли болон олон улс судлалын хүрээлэн”-гийн дэд захирал, “Ардчилал, хөгжил ба хууль дээдлэх ёс” төвийн захирал асан, “Хүүвер” хүрээлэнгийн гишүүн тэрбээр АНУ-ын дипломатчдын дунд нэр хүндтэй шилдэг эрдэмтэнд тооцогдож, салбартаа хамгин нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад зүй ёсоор багтдаг.
URL: