“Оюутолгой Ресорсез” хувьцаа бага зэрэг буурсан үзүүлэлтэй байна
Компанийн хяналтын багц “Рио Тинто”-д шилжсэнээс хойш маш олон томоохон өөрчлөлтийг хийсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн сард компанийн нэрийг “Turquoise Hill Resources” өөрөөр хэлбэл “Оюутолгой Ресорсез” болгож өөрчлөхөөр болсон. Энэ нь мэдээж тус компани дэлхийд томоохонд тооцогдож байгаа Оюутолгой төслийг хэрэгжүүлж байгаатай нь холбоотой.
“Thompson Reuters”-т уунийг “энэ нь компанийг уусгэн байгуулагч Роберт Фридландаас холдуулах бас нэгэн алхам байлаа” гэж бичжээ. “Айвенхоу Майнз” компанийг уусгэн байгуулж, олон жил хөөцөлдсөний эцэст Оюутолгойн гэрээг өөрийн болгож чадсан Фридланд өнгөрсөн дөрөвдугээр сард хяналтын багц “Рио Тинто”-д шилжсэнээс хэдхэн сарын дараа гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон.
Гэсэн хэдий ч энэ сарын 1-ний байдлаар тэрээр компанийн 9.5 хувийг эзэмшсэн хэвээр байна. Оюутолгойн бутээн байгуулалтын ажил дуусах шатандаа орсон. Ирэх онд арилжааны үйлдвэрлэлээ бүрэн эхлүүлэхээр төлөвлөөд байна.
URL: