”Тал хээрийн ариран” Монгол, Солонгосын хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж чадлаа
Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа өчигдөр Монгол Солонгос уран бүтээлчдийн хамтарсан “Тал хээрийн ариран” нэртэй тоглолт болж өндөрлөлөө. Тус тоглолт нь УДБЭЧ, болон Үндэсний их найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулагдсан бөгөөд БНСУ-ын шилдэг 12 уран бүтээлч оролцсон. Тэд Намду Ариран, Усан цэргийн аялгуу, Шинэ мудим, Салхит шувуу, Монголын сайхан орон, зэрэг аялгууг манай үндэсний хөгжмөөр найрал хөгжимчидтэй хамтран тоглосон юм. Мөн өөрсдийн үндэсний хөгжим болох бөмбөр, цохивор хөгжмийн аялгууг ч сонирхуулсан. “Тал хээрийн ариран” тоглолтын удирдаачаар Вон Ил, удирдаач Буянбаатар нар ажиллалаа.
Тоглолтын үеэр удирдаач Буянбаатар БНСУ-с ирсэн уран бүтээлчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж “Хэл, ёс заншил өөр учраас бидний хөгжмийн хэмнэл яах аргагүй өөр. БНСУ-д бөмбөрийн сургалт судлагаа сүүлийн 15 жилд маш эрчимтэй хөгжсөн.Үндэсний урлаг бол аливаа орны тусгаар тогтнол байдаг” хэмээгээд нэрт хөгжмийн зохиолч Хангалын “Салхит шувуу” уран бүтээлийг зориулсан юм.
Харин удирдаач Вон Илийн хувьд “Бид ирснийхээ дараа Тэрэлжид очсон.Тэнд очоод Монголын хээр тал гэж ямар гайхамшигтай юм бэ хэмээн дуу алдаж байлаа. Өнөөдөр Монголын найрал хөгжимчид солонгосын зохиолыг тоглож байгаа бол 8 сарын 27-нд Монголын удирдаач Буянбаатар Солнгосын найрал хөгжимчдийг удирдана. Харин хоёр орны найрал хөгжимчид хамтран 8 сарын 31 нд тоглоно. Тэр тоглолтонд Монголын гайхамшигтай бүтээлүүдийг сайхан дуугаргахын үүднээс бид хөгжмийн найруулга дээрээ их анхаарч байгаа” хэмээсэн хоёр орны удирдаачдын халуун сэтгэлийн үгтэй, хүндэтгэлийн сайхан тоглолт болсон юм. Тоглолтыг нэрт хөгжмийн зохиолч Шаравын “Сэрсэн тал”-р хаасан нь үзэгчдийн сэтгэлийг маш их хөдөлгөж удирдаач Вон Ил-д суудлаасаа босч алга ташин талархал илэрхийлсэн сайхан тоглолт болж өндөрлөлөө.
Ингээд тоглолтын дараа БНСУ-ын удирдаач Вон Илээс авсан сэтгэгдэлээ та бүхэнд үргэж байна.
Тоглолт маш сайхан болж өндөрлөлөө. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
Баярлалаа. Өнөөдөр бороотой байсан ч үзэгчид тэрийг тоолгүй энэ тоглолтыг үзэх гэж ирлээ. Тоглолт, үзэгчид гээд үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байлаа.
Тоглолтонд хоёр орны хөгжмөөс тоглогдлоо. Танай орны хөгжим их ритмлэг юм. Тоглолтын төгсгөлд нэрт хөгжмийн зохиолч Шаравын “Сэрсэн тал”-ыг тоглолоо. Таньд ямар санагдсан бэ?
Би “Сэрсэн тал”-ыг нэг сонсоод л цээжилсэн. Учир нь энэ хөгжмийг сонсоход надад шууд д тал хээрт очсон юм шиг санагдсан. Үнэхээр гайхалтай бүтээл.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.urlag.mn Ayu
URL: