Ерөнхийлөгчийн нууц шагнал
Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж Солонгосчуудаас хандив мөнгө авсан тухай мэдээлэл тарж багагүй шуугиан дэгдээж байлаа. Гэвч өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой бас нэг шуугиан дэгдээд байна.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, БНСУ-ын Кёнгхи дээд сургуулийн багш, оюутнуудад Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнажээ. Гэхдээ энэ шагналын тухай тэрээр олон нийтэд мэдээлсэнгүй.
Харин Солонгосын сайтуудаар мэдээлэл гарч, олныг гайхшруулаад байна. Монголд өнөөдөр сайн дурын байгууллага хэдэн зуугаараа бий. Бас хэдэн мянган хүн тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яагаад монголд 14 хоног ажилласан Солонгос оюутнуудыг шагнасан.
Энэ шагналын тухай мэдээлэл Монголд цагадалгүй нам дарагдаж өнгөрсөн бэ гэсэн асуулт олон хүний тархийг гашилгаж байгаа юм. Зарим хүмүүс “Ц.Элбэгдорж хэзээнээс Солонгосчуудтай холбоотой, тэднээс хандив мөнгө авдаг” гэж ний нуугүй бичиж байна.
urlag.mn
URL: