Энэтхэгт ослын улмаас 52 хүн амь эрсджээ

Энэтхэгийн Химачал-Прадеш мужийн уулын замд автобус осолдож 52  хүн амь үргэдэж, 45 хүн хүнд гэмтжээ.

Тус автобусанд 100 хүн зорчиж явсан бөгөөд автобусны жолоодлого эвдэрсний улмаас уг осол гарсан байна. Өнгөрсөн бямба гаригт мэдээлснээр уг ослын үеэр 45 хүн газар дээрээ нас барж, 42 хүн хүнд гэмтсэн байсныг аврах багийнхан олсон байна. Мужийн орон нутгийн захиргаанаас “амь үргэдсэн болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо эцэслэн гараагүй байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэж болзошгүй”   гэж  мэдэгджээ.

Ц.Болор


URL:

Сэтгэгдэл бичих