З.Баянсэлэнгэ үлдэх үү, “ачигдах уу”

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал маргааш болно. Уг нь анхан шатны шүүхээс ял ноогдуулсан ч, дараагийн шүүхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч эл шийдвэрийг Нийслэлийн прокурор Ц.Хашбаатар буруу хэмээн үзэж нийслэлийн шүүхэд эсэргүүцэл хүргүүлээд байгаа юм. Түүний зүгээс шүүгдэгч нарт 1.2 жилийн ял төлөвлөөд байгаа аж. УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдвол халдашгүй байдал нэрээр хамгаалдаг байсан заалтыг үндсэн хуулийн цэцээс халсан. Тиймээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг гэм буруутай гэж үзвэл шууд хоригдох юм.

Уг нь 2012 онд улс төрийн одтой байгаа хүн хэмээн түүнийг хэлж байгаа. МАХН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, улмаар байнгын хорооны дарга хүртэл болоод авлаа. Гэвч хусавч арилахгүй гэгчээр өмнө хийсэн нэг хэргээс болж зөөлөн суудлаасаа мултрах вий хэмээх яриа иргэдийн дунд үүсээд байгаа юм. Юутай ч маргаашийн шүүх хурлын шийвдэрийг харъя.

Л.Тамир
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих