МУГЖ Т.Ариунаа ахмад уран бүтээлчдийг тоохоо больж, залуучуудтай “сүжрэх” болжээ

МУГЖ дуучин Т. Ариунаа одоогоос 20 жилийн өмнө монголын эстрад урлагт цахиур хагалан гарч ирж байсан. Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх дууг дуулснаар “од” болох замналын эхлэлээ тавьжээ. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон юм.

Эрч хүчээр үргэлж дүүрэн байдаг дуучин Т. Ариунаа  хоёроос гурван жилдээ шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаад үзэгч фенүүддээ гэнэтийн бэлэг барьдаг уламжлалтай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үзэгч фенүүд нь дуучин бүсгүйгээс эрч хүчтэй шинэлэг дуунуудыг хүсэх болжээ. Тийм ч учраас дуучин бүсгүй маань фэнүүдийнхээ хүсэлтийг хүндэтгэж, эрч хүчтэй цоглог уран бүтээл туурьвихийг зорьж байгаа гэнэ.

Тиймээс өмнө нь хамтарч ажилладаг байсан ахмад уран бүтээлчдээсээ хөндийрч ихэвчлэн шинэ залуу уран бүтээлчдийн үг аяыг авах болсон гэнэ. энэ нь нэг талаар сайшаалтай ч ахмад хамтрагчид нь түүнийг “хөгшин биднийг тоохоо больжээ” хэмээн багагүй гомдоллох болсон сурагтай.

sharsonin.com


URL:

Сэтгэгдэл бичих