Н.Төгсцогт Олимпын хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX их наадмын 52 кг-ын жингийн боксын тэмцээн дөнгөж сая өндөрлөлөө. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт аваргын төлөөх тоглолтонд Кубын боксчин Рамирез Карразана Робейситэй тулалдаж Олимпын хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Ийнхүү Монгол улсын баг тамирчид Олимпын наадамд анх удаагаа таван медаль хүртэж, медалийн тоогоороо 56 дугаарт бичигдэж байна.

2009 оны ДАШТ–ий мөнгөн медальт, 2010 оны Дэлхийн Оюутны АШТ–ий алтан медальт Н.Төгсцогт Лондонгийн Олимпын тулаан бүртээ ялалт байгуулж финалд өсвөрийн олимпийн аварга, 2011 оны Пан Америкийн аварга Кубын 19 настай тамирчинтай 17:14 (6-5, 4-4, 7-5) харьцаатай тулалдаж хорьхон насандаа Олимпын наадмаас анхныхаа медалийг хүртлээ.

Дөнгөж 17-хон насандаа Монгол Улсын хамгийн залуу гавьяат болж байсан тэрбээр олимпийн наадмын учраа бүртээ сэтгэл догдлуулсан гайхалтай тоглолтууд үзүүлж, Азербайжан, Итали, Узбекистан,Оросын тамирчдыг ялан дийлж чамгүй амжилт үзүүллээ.

Олимпийн аваргаар Кубын тамирчин тодорсон бол хүрэл медалийг Ирландын тамирчин Майкл Конлан болон Н.Төгсцогттой тулалдсан ОХУ-ын боксчин Миша Алоян нар хүртлээ.

Гавьяат тамирчиндаа Монголын ард түмнийхээ өмнөөс ахин дахин баяр хүргэж цаашдынх нь ажил үйлст амжилт хүсье.

 

 

 

 

 

 

Б.Соёлмаа

Гэрэл зургийг Ч.Ганбат /Лондон хотоос/

 


URL:

Сэтгэгдэл бичих