УИХ-ын дарга шинэ ЗГ-ын тэргүүнтэй уулзлаа
УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг хүлээн авч уулзан, шинээр эмхлэн байгуулах Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Уулзалтад УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх бөгөөд Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар байлцав.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг ойрын үед бэлэн болгож, Засгийн газрын танхимаа хуулийн хугацаанд бүрдүүлнэ гэдгээ энэ үеэр хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
URL: