Японд газар хөдлөлт, цунами боллоо

Японы зүүн өмнөд хэсгийн Хоншу аралд 8,8 магнитудын хүчтэй газар хөдөлж зургаан метрийн өндөртэй цунами үүсчээ. Түүний нөлөөгөөр  Токио хотод байшин барилгууд чичрэн оршин суугчид гэр орноосоо гарцгаасан талаар ВВС-гийн шуурхай мэдээгээр  дамжууллаа. Токио хотоос 400 км зайд энэ газар хөдлөлт болсон байна. Осака хотод ч газар хөдлөлтийн нөлөө мэдрэгджээ. Мөн Синхуа агентлагийн дамжуулснаар Японы газар хөдлөлт судлалын агентлаг 7,9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж байгаа ч АНУ-ын газар зүйн агентлаг 8,8 магнитудын хүчтэй байсан хэмээжээ.

Цунами Гуам, Тайвань, Филиппин, Индонез, Хавайд ч нөлөөлж болзошгүй байгаа аж.

Д.ОЮУН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих