Ц.Нямдорж сайд С.Баярцогтод “хайр зарлав”
Өчигдөр хуралдсан чуулганы хуралдаан халуухан болж өнгөрлөө. УИХ-ын чуулганы үеэр С.Ганбаатар гишүүн
Н.Алтанхуягт хандаж үг хэлэв. Ингэхдээ тэрбээр “Хурлын дэгд босч үг хэлэхийг хориглосон заалт байдаггүй юм билээ. Би Монгол төрд ёс жудаг байх ёстой гэж боддог. Тиймээс би төрөө хүндэтгээд босч үг хэлье” хэмээгээд босч зогсоод үг хэлсэн нь гишүүдийн тохууг хүргэсэн ч эрхэм гишүүн тэднийг тоосонгүй.
МАН-тай “элэг бүтэн” хуралдсан хуралдаанд суусан МАН-ынхан ардчилсан Ерөнхий сайдыг АХА-дсан ч тэрбээр асуултыг төвөггүйхэн давж чадсан гээд юм юмтай, ойрд болоогүй халуухан хурал болж өнгөрлөө. Чуулганы хуралдаанд суусан МАН-ын гишүүн Ц.Нямдорж Ардчилсан төрийг удирдах Н.Алтанхуяг сайдад баяр хүргэж басхүү эмгэнэл илэрхийлэхийн сацуу С.Баярцогтод хайр зарлаж, өтөлж өвгөрөөд зөнөг залгасан, АН-ын даргын хажуу бөөрнөөс нь “хутгалах” МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын булхайг уудаллаа. 25 сул гишүүнээр сөрөг хүчнээ бүрдүүлсэн чуулганы “дайн” тун сонирхолтой эхэллээ. Үйл явдал цааш нь хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
Б.Тогтох
URL: