Леди Гага дахиад л нүцгэлэв
“Vogue” сэтгүүлд зургаа авахуулж, ярилцлага өгсөн леди Гага дахиад л нүцгэн зургаа авахуулсан гэнэ.
Төрсөн биенээс нь илүү гарах гоё хувцас байдаггүй гэж тэрбээр боддог бололтой. Ирэх есдүгээр сарын “Vogue” сэтгүүлийн нүүрийг ганган хээнцэр ягаан даашинзтай зургаараа чимэх леди Гага их л эмэгтэйлэг харагдах аж. Харин сэтгүүлийн хуудсыг эргүүлэхэд дэгжин ягаан бүрх өмсөөд нүцгэн суусан түүний зургийг олж харах юм.
Этгээд стильтэй дуучин бүсгүй өгсөн “Леди Гагаг мэддэг гэж боддог уу. Дахиад бод” нэртэй ярилцлагадаа өөрийн нэрийн сүрчгийг тайлбарлахдаа “Fame” нэртэй сүрчиг нь хар өнгөтэй, сэтгэл татам байх ёстой. Харсан худалдан авагч сүрчигт нь хүрэхийг, үнэртэхийг хүсэх бөгөөд гадаад үзэмжээрээ харсан хүмүүсийг айлгах ёстой хэмээн ярьсан гэнэ.
Дэлхийг тойрох аялан тоглолтоороо леди Гага одоогийн аялан тоглолтуудын нэгэн хэвийн байдлыг эвдэхийг хүссэн гэж хэлсэн байна. Шүтэн бишрэгчид нь түүнийг “Хөөх, леди Гага ч үнэхээр гайхалтай шүү” гэж хэлүүлэхийн тулд дуу бичүүлдэггүй. Харин дууг нь сонсож байгаа хүмүүс баранд уух зүйл захиалан, бие биедээ хайртайгаа илэрхийлэх юм уу дурсамжаа сэргээн, зоригтой, эрх чөлөөтэй байдлыг мэдрэхийг леди Гага хүсдэг аж.
URL: