Н.Алтанхуягийн ”панаалдаж” зүтгэх арга

Н.Алтанхуягийг юм тайлбарлах, хүн панаалдахдаа гаргуун гэдэг. Тэр Монгол Улсын Ерөнхий сайд болох гэж зүтгэсээр байгаад ямартай ч Ерөнхийлөгчид нэрээ өгчихлөө. Түүнийг сайд болгохгүй гэж зүтгэх хүн олон, эхнийх нь З.Энхболд. Энэ эрхэм Х.Баттулгатай толгой нийлүүлчихээд байсан тул УИХ-ын даргыг суудлыг өгсөн. Харин “Женко” С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт хүртэл суудал өгөхгүй гэж үзэв. Даанч галт тэрэг хөдөлчихшиг боллоо.

Одоо зөвхөн “Ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж”-ийн шийдвэрийг харах л үлдлээ. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёр нэг тогооны, дотны хүмүүс. Тиймээс найзыгаа “Ерөнхий сайд болгохгүй” гэж зүтгэхгүй байх. Тэгээд ч хуулийн хугацаа тулчихаад түүн дээр нь МАН тоглолт хийх гээд байхад Ц.Элбэгдорж гацаагаад байхгүй биз.

Харин 27 дахь Ерөнхий сайдын яамдын тоог Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө хэрхэн тайлбарлахаа бодно. Тэр “Нарийн мэргэшсэн төрийн үйлчилгээ” гээд нүдээ аниад зүтгэчихнэ гэж бодож байгаа. Түүнийгээ гоё ганган үгээр чимээд л цаадах нь ингэж чадна гэтэгтэй итгэлтэй… Мэдээж олон яамтай болчихоод түргэн шуурхай, элдэв асуудал багатай ажилана шүү гэдгийг Н.Алтанхуягт захина.

МАН сонгуулийн дүнг эцсийн байдлаар заралтал засаг байгуулах ажлыг ярих хүсэлгүй байсан. Учир нь тэд 27 суудалтай Өвөрхангайн хоёр, Сонгинохайрхан, Баянзүрхийн нэг нэг гээд маргаантай байгаа дөрвөн суудлыг авчихвал манайх засаг байгуулах боломжтой гэж тооцсон. Ийн гэдийгээд байсан учир Н.Алтанхуяг Өвөрхангайн хоёрыг МАН-д өгөөд аргалчихлаа. Харин Г.Батхүүг УИХ-ын даргын зөвлөхөөр тавьж аргадав.

Хамтран засаг байгуулж байгаа “Шударга ёс” эвсэлтэй “Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыгаа нэр дэвшүүлэхгүй. Харин түүнд ял өгөхгүй” гэсэн тохироо хийсэн. Гэтэл Намбарын хүү дөрвөн жил сонсчихлоо. Үүнийг “Шударга ёс” эвсэлийнхэн “Шинэ цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт” хэмээн сүржигнэж, засагт орохгүй гэж айлгав. Энэ үед М.Энхсайханаар МАХН-д шахалт үзүүлсэн.

“Та нар Н.Энхбаярыгаа дагаад явбал яв. Би намынхаа хэдийг дагаад засагт орлоо” гэх нь тэр. Үүнийг сонссон МАХН номхорч засагт орохоо мэдэгдлээ. Тэдний энэ үйлдлийг “Хүн чанарыг шалгалтанд уналаа” гэж дүгнэж байна. Үнэндээ тэд хүн чанараа алдаагүй. Давж заалдах шатны шүүхээс Н.Энхбаяр гадаад ирнэ. Тиймч учраас Ц.Оюунбаатарыг өдийг хүртэл тангараг өргүүлэхгүй хүлээж байна.
Ийнхүү засаг байгуулах ажил нэг шат ахилаа. Засгийн газрыг томилох Чуулганы нэгдсэн хуралдаан дээр МАН-ынхан орж ирээд тэр олон сайдыг мөн ч…

sharsonin.com


URL:

Сэтгэгдэл бичих