Тэргүүн шадар сайдад Д.Тэрбишдагвыг томилж магадгүй

Ерөнхий сайдыг томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж дуусаад байна. УИХ-ын чуулганд МАН-ынхан оролцох болсоноо өнөөдөр мэдэгдсэн.
Чуулган өнөөдөр хуралдаж магадгүй байгаа юм. Нэгдсэн чуулган хуралдвал Засгийн газрын тэргүүнийг чуулганаар баталж магадгүй. Ерөнхий сайдаар АН-аас намын дарга Н.Алтанхуягийг дэвшүүлсэн бол Тэргүүн шадар сайдыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлээс сонгох учиртай.

Тус эвсэлээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Тэргүүн шадар сайдаар сонгох магадлалтай талаар эртнээс яригдаж эхлээд байгаа юм. Д.Тэрбишдагва нь намын албан тушаалын хувьд МАН-ын дэд даргын албан тушаал хашдаг гэдэг утгаараа Тэргүүн шадар сайдаар томилогдож магадгүй байна.

Т.АМУР


URL:

Сэтгэгдэл бичих