Н.Энхбаярын бие мууджээ
МАХН-ын дарга Н.Энхбаярт албан тушаалаа урвуулан ашигласан, улсын хөрөнгө шамшигдуулсан хэргээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Тэрээр ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид хоригдож байгаа юм. МАХН-ын Хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар Н.Энхбаярын биеийн байдал сайнгүй байгаа гэнэ. Өмнө нь саатуулагдан шалгагдаж байх хугацаандаа биеийн байдал нь эрс муудаж, эрчимт эмчилгээнд орж байсан тэрээр дахин бие нь муудаж эхэлсэн аж.
Н.Энхбаяр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа билээ.
Т.АМУР
URL: