Х.Баярмаа “Авьяаслаг мисс”-ийн финалд үлдэж чадсангүй

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болж буй “Дэлхийн мисс-2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Х.Баярмаа Топ модель, Авьяаслаг мисс, Усны хувцастай мисс, Шилдэг үндэсний хувцастай миссийн шалгаруулалтын эцсийн шатанд үлдэж, шуугиан тарьсан. Тэгвэл өчигдөр болсон “Авьяаслаг мисс”-ийн шалгаруулалтад тэрбээр орчин үеийн бүжиг бүжиглэсэн ч шилдэг 5-д шалгарч чадсангүй.

Уг шалгаруулалтын эцсийн шатанд Норвеги, Филиппин, Ямайк, БНХАУ, Панамын гоо бүсгүйчүүд үлдээд байна. Топ 15-д үлдсэн бүсгүйчүүд өөрсдийн үзүүлбэрийнхээ тухай хэрхэн ярьсныг сонирхуулъя.

Сьерри Леоне – Ванесса Уильямс

Би дуулах дуртай, тийм ч учраас энэ шалгаруулалтад дуулахаар шийдсэн. “I surrender” хэмээх үнэхээрийн хоолой шаардсан, хүчирхэг, уянгатай дууг сонголоо. Дууны үг үнэхээр агуу, аялгуу нь хүн бүрийн зүрхийг хөдөлгөж чаддаг. Би дуугаа мэдэрч байна, тиймээс би бэлэн.

Казахстан – Эүжиниа Клишина

Би бүжиглэхээр бэлдэж байна. Энэ бүжгийн эхний хэсэг нь хүлцэнгүй дорой байдлыг, хоёр дахь нь хүчирхэг зан чанарыг харуулна. Тэгэхээр миний олон талт байдлыг сонирхолтойгоор харуулж чадах байх гэж бодож байна.

Панама – Марисели Помарес

“Colors of the wind” дууг сонсохоор хүүхэд нас минь санаанд буудаг. Таван настай байхад минь ээж надад “Disney song”-ийн хуурцаг өгснөөс хойш би дуулахаа зогсоогоогүй. Энэ дуу хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, бага насных нь дурсамжийг сэдрээх байх аа.

Норвеги – Каролин Өүэн

Би Эва Кассидийн дуулснаар “Autumn leaves”-ийг дуулна. Энэ дуунаас би маш их эрч хүч мэдэрдэг.

Макао (БНХАУ) – Уинние Син

Би “The lonely tango” дууг дуулна. Үүнийг би анх 13 настайдаа уран сайхны сэлэлтийн үзүүлбэр үзүүлж байхдаа сонгож байж билээ.

Ямайк – Деанна Робинс

Боб Марлейн “Redemption song” дууны аянд орчин үеийн бүжиг бүжиглэнэ. Миний бүжиг эрх чөлөөг, Ямайк орныг минь илэрхийлнэ.

Прагвай – Фиорелла Миглиоре

Би үндэснийхээ босоо ятгыг тоглож, дуулна. Төрсөн нутгийг минь илтгэх Вида (Амьдрал) дууны үг, аяыг би өөрөө зохиосон.

Филиппин – Күинеерик Реман

Беатбокс бол ам, хоолойгоо ашиглан өвөрмөц дуугаралт гаргадаг маш сонирхолтой урлаг. Би анх Жастин Тимберлэйкийн “Rock your body” дууг 2003 онд сонсоод, беатбокст хорхойссон. Өөрийнхөө утсан дээр бичиж аваад, өдөр бүр сонсож, сургуулилалт хийдэг.

Сэйнт Невис – Маркиса О’Лоулин

“Viva ST Kitts” нэртэй дууг дуулна. Манай орны сүлд дуу шиг болсон энэ сайхан дууны үг үнэхээр хүчирхэг.

Дани – Айрис Томсен

Би орчин үеийн бүжиг бүжиглэнэ.

Бразил – Мариана Нотарангело

Би Бразилийн домог болсон дуучин Кармен Мирандагийн дууг дуулахаар бэлдэж байгаа.

Х.Баярмаа – Монгол

Би эрх чөлөөний тухай үзүүлнэ. Нэг удаа телевизээр загварын шоуны үеэр нэгэн модель өндөр өсгийтөөсөө унаад, эвгүй байдалд орж цухалдахыг харсан. Амьдралыг тааж мэдэшгүй, олон үйл явдал болж байдаг. Гэвч бүхнээс айж, цухалдах хэрэггүй. Хэрвээ эрсдэлээс айхгүй, түүний давах хүчтэй бол жинхэнэ эрх чөлөө, ялалт болохыг би өөрийн үзүүлбэрээр харуулна.

БНХАУ – Веншиа Ю

Би “Цэцэг” нэртэй дуу сонгосон. Дайны үеэр найз залуу нь цэрэгт явж, бүсгүй нь бэтгэрсэн сэтгэлээ илэрхийлдэг. Улмаар залуу нь цэргээс халагдаж ирээд, тэд үүрд хамт байдаг тухай өгүүлдэг юм.

Латви – Анастасия Скибонова

Би “Хунт нуур”-ын бүжиг бүжиглэнэ.

Куракао – Стефани Чан

Би Испани үндэсний фламенкон бүжиг бэлдэж байна.

Виржиний арлууд – Тайеса Лашлей

Хөгжим бол олон улсын хэл. Би өөрийн хайртай уран бүтээлч Аделийн гайхалтай уран бүтээл болох “Someone like you”-г сонгосон.

Г.Хүслэн


URL:

Сэтгэгдэл бичих