ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өмгөөлөгч хийх үү?

УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт МАН-аас Н.Төмөрхүү, С.Чинзориг нар нэр дэвшиж түр үнэмлэхээ гардсан боловч  УИХ-ын гишүүн асан Г.Батхүү “МАН-ын нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн” хэмээн Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн. Г.Батхүүгийн талд гарсан шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын өргөдлийг өнөөдөр нийслэлийн шүүх хэлэлцэх байсан ч бас л хойшлов. Учир нь Г.Батхүүгийн өмгөөлөгч өвчтэй байсан ажээ.

Гэтэл  өнөөдөр Төрийн ордонд “Хууль зүйн сайд Ц.Нямдорж  журмын хоёр нөхрөө өмгөөлөн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ урна гэнэ шүү” гэх явган яриа гарч, олны “нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж” байгаа сурагтай.

Ямартаа ч олон жил ХЗДХ-ийн сайдын сэнтийд заларсан “хууль засдаг” тодотголтой сайд маань тун удахгүй өмгөөлөгч хийхыг хэн байг гэхэв.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих