Оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авч эхэлнэ

Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авч эхэлнэ гэнэ. Мөн МОХ-оос шаардлагатай бол хугацааг нь наашлуулж ч болно аж. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 96 мянган оюутан автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлж байсан. Энэ жил тоог нь нэмэхээр МОХ-ноос Нийслэлийн нийтийн тээврийн газарт санал хүргүүлээд байгаа аж.

Хэрэв тэдний тавьсан саналыг хүлээн авбал 113 мянган оюутан автобусанд хөнгөлөлттэй зорчих эрхтэй болох юм

Ж.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих