Ч.Улаан УИХ-ын дэд дарга боллоо
УИХ-ын чуулган эхэлж, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээс УИХ-ын дэд дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэн баталж байна. Дөнгөж сая “Шударга ёс” эвслээс МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Улааныг УИХ-ын дэд даргад дэвшүүлснийг гишүүдийн олонхи буюу 97.6 хувийн саналаар баталлаа. Удахгүй АН-аас дэвшүүлсэн УИХ-ын хоёр дахь дэд даргыг томилно. Мөн зарим байнгын хороодын дарга нарыг санал хураалтаар батлах юм.
URL: