Хайртай монгол аргалыг минь харийнхан агнаж устгасаар байх уу

Өнөөдөр хэдий энэ бүхэн хөдөө орон нутагт үргэлжилсээр байгаа ч гэлээ хөдөөний хүмүүсийг амьтан битгий ал гэж хэлж чадахгүй л дээ. Яагаад гэвэл тэд амьдрах эрхтэй амьдрахын тулд мах идэх ёстой болдог. Өөрсдийнхөө хамгийн үнэт баялгуудаа битгий бусдад өгөөчээ гэж хүсэж байна яагаад гэвэл дараах зургуудаас та бүхэн харах болно. Дэлхийн шинэ рекорд гээд манай Монголын Аргалын зургийг сэтгүүл дээр тавьсан байна. Ийм мэтээр эх орныхоо үнэт баялаг болсон зүйлсийг битгий гадныханд зориулаад бэлэглэж байгаасай гэж хүсмээр байна. Мөн дээр нь хобби нэртэй анд явдаг амьтны амь таслах дуртай нөхдүүдийг боль гэж хэлмээр байна. Тэд бол амьд биет, бидний гарын зугаа биш, байгалийн үнэт зүйл. Тэдгээрийг сүйтгэгч этгээдүүдийг жигших хэрэгтэй. Өдгөө бид соёлт нийгэмд дасан зохицож амьдрах ёстой. Хүн хөгждөг, тиймээс та ч гэсэн сэтгэл санаагаараа хөгжих ёстой. Амьтан алж амьтны үс болон бусад зүйлсээр гангардаг хүмүүст хэлэхэд та үүнийгээ гоё гэж хэлж байвал андуурч байна. Энэ бол маш буруу!!!  Амьд амьтан байгальдаа эрх дураараа байх нь эрхтэй. Бас байгалийнхаа жамаараа хорвоог орхих ёстой.Тиймээс дор бүрнээ ухаалаг алхам хийж бусад үр ач хүүхдүүддээ үлгэр дуурайлал болж амьтны амийг битгий тасдаарай гэж хэлмээр байна. Ялангуяа дархан цаазат Монгол эх орныхоо үнэт эрдэнэ болсон ховордсон ан амьтдаа хайрлаж байгаасай. Байгалийнхаа чимэг болсон ховордож буй амьтдыгаа хамгаалах цаг нь ирсэн. Хүн ч тэр, амьтан ч тэр амьдрах ёстой, амьдрах эрхтэй!.Амьтдыг хайрла. Монгол эх орныхоо элсний ширхэг бүрийг хайрлацгаая.

Ийм сайхан хангайн амьтдыг минь арай ч дээ!!!


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 December 2014

аргаль алсан хүний үр хүүхэд нэг сайн явдаггүй харагддаг мөн хулан тэмээ бас л нэг л хараалтай тэнгэрийн гэсгээлтэй амь нь явдаг амьтад даа та нар өөрсөд дээрээ юм уу? бусдын нэг л урд хойдох явдлыг нь хараад л байгаарай энэ болсон болох үйл юм даа

Сэтгэгдэл бичих