Д. Ганболд: “Намайг гүтгэж байна

Нийслэлийн Авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ ажил албаа гүйцэтгэж байх хугацаандаа нэлээд тендер будлиантуулж, завшсан мөнгөнөөсөө Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод өгсөн хэмээх яриа сүүлийн үед газар авлаа.Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд өөрөө ямар тайлбар хэлснийг хүргэж байна.

-Нийслэлийн Авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнэ таныг нийслэлийн Төрийн сангийн дарга байхад чинь НИТХ-д нэр дэвших сонгуульд оролцоход дэмжлэг гэж 2005 оны есдүгээр сард 30 сая төгрөг өгсөн гэх юм. Бүр гэрчтэй гээд байгаа?
Тийм юм байхгүй ээ. Гүтгэлэг.

-Гол нь тендер будлиантуулан завшсан мөнгөнөөсөө танд өгдөг байсан. Дуртай компаниа тендерт шалгаруулж, 30 хувийг шанд нь авдаг байсан гэсэн?
-Тийм юм байхгүй ээ.
-Та 2001-2003 онд дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн засварын тендерт “Эрдэнэ суварга” компанийг шалгаруулж байсан. Хариутай бол бариутай зарчмаар хамтран ажилладаг байсан гэсэн?
-Тэр яриад байгаа хүмүүсээс асуу. Тэд л хэвлэлээр янз бүрийн юм ярьж байна. Түүнээс надад сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээг хийх тендер өгөх эрх мэдэл байхгүй.

-Д.Бат-Эрдэнийн “Эрдэнэ Суварга” компани гэж ярьж байгаа ч таны хөрөнгө оруулалттай, хувь нийлүүлж байгуулсан ч гэж байна билээ?
-Тэр ёстой гүтгэлэг. Юу гэж ч хэлэх вэ дээ. Харин уг дүүргийнх нь ИТХ-ын дарга Ч.Батбилэгээс Засаг даргатай холбоотой асуултад ямар хариу өгөхийг тодруулахад “Сонин хэвлэлээр л ийм юм бичээд байна. Үнэн, худлыг шүүх, цагдаа л тогтоох байх. Албан ёсоор уг мэдээлэл батлагдсан эсэх нь тодорхойгүй байхад бид энэ хүний асуудлыг хэлэлцэх эрхгүй. Шүүх эцсийн байдлаар тогтооно шүү дээ” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих