Хятадууд хаадаг бол монголчууд торгодог

Иргэдээ гэх, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэх, хэрэглүүлэх сэтгэлгээ бидний хооронд өдөр, шөнө шиг ажээ. Эм бол нэг ёсондоо хор юм. Тэгэхээр эмийн үйлдвэр бол хорны үйлдвэр гэсэн үг билээ. Тиймээс аль ч улс эл чиглэлийн үйлдвэртээ онцгой анхаарал тавих нь зүйн хэрэг.

Шалгалтад бүдэрсэн 1100 үйлдвэрээ хятадууд нэгмөсөн хааж, 180 сая ам.долларын үнэ бүхий эм, эмийн бодисыг хурааж, устгасан байна. Манайх үсрээд л торгодог шүү дээ. Хуурамч эм үйлдвэрлэсэн, борлуулсан гэх мэдээ гардаг ч хаасан тухай огт сонсогддоггүй агаад их л сайндаа 250 мянган төгрөгөөр торгосон байдаг юм. Хууль нь тийм болохоор яалтай ч билээ дээ.
У.Саран (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих