Чингис хааны хөшөөг Намдаковын музейд байрлуулна

Энэхүү Чингис хааны хөшөөг оросын буриад Даши Намдаков зохион бүтээжээ. Лондонгийн Cumberland Gate д байрлуулсан хөшөө нь 5 метр өндөр, монгол хуяг дуулга өмсүүлж тэнгэрээс морин дээр бууж ирж байгаагаар дүрсэлсэн хэмээн барималч тайлбарлан хэлсэн байдаг. Энэхүү хөшөөг дайчин байдлаар дүрслэхийг голчлоогүй, харин шилдэг мэргэн ухаантай удирдагчаар дүрсэлсэн юм байна. Гол нь Буриадад Чингис хааны тэнгэрээс гаралтай хаан гэж үздэг учраас ийн нэрлэжээ. Лондон хотын вэстминстэр дүүргийн удирдлага Намдаковын барималыг хатан хааны Даймонд ой болон 2012 оны олимпийн наадамд зориулан энэ газарт байрлуулжээ. Ирэх 9-н сард буулган Лондонд гарч байгаа Намдаковын музейд байрлуулах юм байнаа.


URL:

Сэтгэгдэл бичих