“Номин”-гийн сурталчилгаа иргэдийг хуурав

XI хороололд байрлах “Номин” супермаркетад хайрагдаж ус нь гоожсон ногоо лангуун дээр өрөөстэй байв.

Хүнсний скочоор өнгөлөн далдалсан ногоонуудын ихэнх нь ялзарч мууджээ. Түүнчлэн тус дэлгүүр хоёрдугаар сарын 27-нд үйлдвэрлэгдсэн хальс нь хатсан хиам зарж байлаа. Сүлжээний гэх худалдааны томоохон дэлгүүрүүд телевизээр шинэ бүтээгдэхүүн худалдаж буй тухай сурталчилдаг хэрнээ амьдрал дээр эсрэг байгаа нь хачирхалтай. Ийнхүү хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй дэлгүүрүүдийн хаагуур нь мэргэжлийн хяналтынхан яваад байна вэ. Тиймээс хэрэглэгч та хүнсээ авахдаа заавал хугацааг нь шалгаарай.

Р. Эрдэнэбат
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих