Энэ жил 1.2 сая тонн хадлан бэлтгэнэ

Энэ жил улсын хэмжээнд нийт 1.2 сая тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Нэг аймагт дунджаар 100-300, суманд 50-70 мянган тонн өвсний нөөц бүрдүүлэх ёстой аж. Хадлан тэжээл бэлтгэх ажлын техник, тоног төхөөрөмжийн асуудалд улсаас анхаарч, эхний ээлжийн 1321 дугуйт том трактор, 1925 жижиг оврын трактор, 1938 морин хадуур, тоног төхөөрөмжийг ашиглахаар бэлтгээд байгаа аж. Гэхдээ хур бороо энэ хэвээр үргэлжилбэл хадлан тэжээл бэлтгэх ажилд саад учруулж болзошгүйг албаны хүмүүс онцолж байна.

Засгийн газраас тогтоосны дагуу улсын нөөцийн өвс тэжээлийг аравдугаар сарын 25 гэхэд тухайн орон нутгийн байршуулсан газарт хурааж дуусгах ёстой гэнэ. Ингэснээр өвлийн зуд турхан болоход нийслэлээс нөөцийн өвс тэжээл зөөх биш тухайн нутгийн улсын нөөц бэлтгэлээс татаж байх нь шатахуунаас эхлээд олон зүйлийг хэмнэхэд тустай хэмээн үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих