“Шударга ёс” эвслийнхэн хамтарсан Засгийн газарт орохоо албан ёсоор мэдэгдэв

МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслээс өчигдөр албан ёсны мэдэгдэл гар­галаа. Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энх­бая­рыг ялласантай хол­боо­тойгоор тус эвслийг хамтарсан Засгийн га­зарт орохгүй гэсэн мэ­дээ­лэл цацагдаад байсан билээ. Тэгвэл “Шударга ёс” эвслийнхэн уг асууд­лын талаар албан ёсны байр сууриа ийн илэр­хийлсэн юм. Энэхүү мэ­дэг­дэлд гурван зүйлийг дурдсан бөгөөд агуулга нь хамтарсан Засгийн газарт орох тухай шийд­вэр хэвээр гэдгийг но­толсон байна.

Тухайл­бал, “Тус эвсэл нь ард түмнийхээ сонголтоор төр барилцах үүрэг хү­лээсэн хариуцлагатай улс төрийн хүчний хувьд нийгмийн шударга ёсыг тогтоож, баялагтаа эзэн суух нөхцөлийг хангасан, ард иргэддээ үйлчилдэг сайн засаглалыг бэх­жүү­лэх үүргээ гүнээ ухам­сарлан, цаашид Мон­го­лын төр, засгийг эмхлэн байгуулахад бусад улс төрийн хүчинтэй нягт хамт­ран ажиллах болно гэдгээ хариуцлагатай мэ­дэгдэж байна” хэмээсэн байна.

Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ  хү­ний эрх, эрх чөлөөг хүн­дэтгэн, хууль ёсны дагуу үнэн зөв шийдвэрлэх нь  шударга ёсонд нийцнэ гэж үзэж буйгаа илэр­хийлжээ.

Т.ГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих