Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 7 хоног

Монголчууд хүүхдээ хөхний сүүгээрээ хооллодог уламжалтай ч 1992 онд хүүхдийг хөхөөр хооллохыг дэмжих бодлогыг анх албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ. Мөн 2005 онд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний зохицуулалтын тухай хуулийг батлан гаргажээ. Жил бүр үргэлжилдэг 7 хоног энэ удаад “Өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ төлөвлөе” уриатай зохион байгуулагдаж байна.

 

Өнөөдөр дэлхийн 170 орчим оронд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих 7 хоногийг тэмдэглэж байгаагийн нэгд манай орон орж байна. Хөхөөр хооллох бодлого нь шинэ мэндэлсэн нярайд цагийн дотор ангир уургийг нь амлуулах, 6 сар хүртэл нь сүүгээр хооллох, үүнээс хойш 2 нас хүртэл хөхөөр хооллохын зэрэгцээ зохистой нэмэгдэл хоолонд оруулахын хэлнэ. Хүүхдийг хөхний сүүгээр хооллосноор дархлаа суулгах давуу талтай юм. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр манай улсын 180 гаруй эмнэлэг хүүхдэд ээлтэй эмнэлэгийн болзлыг хангаж, 5 хүртэл насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурсан байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих 7 хоногт ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн зөн хамтран өнгөрсөн жилүүдийн ажлаа дүгнэж цэгнэхээс гадна бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудал дахь  хүндрэл бэрхшээлийг засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэхээр зэхэж байна. Дашрамд дурдахад өнөөдөр төрөх эмнэлэгүүдийн талаар дугуй ширээний ярилцлага УИХ-ын эмэгтэй гишүүдийн дунд зохиогдох юм.


URL:

Сэтгэгдэл бичих