МУ-н Гавьяат тамирчин Н.Төгсцогт Монголын олимпийн түүхэнд 22 дахь медальтан болж байна
МУ-н Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр ээлжит тулаанаа Лондонгийн цагаар 20:45 минутад хийж олимпийн рингэнд ээлжит өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Медалийн төлөө Узбекистаны залуу тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлсэн тэрбээр тоглолтын эхний үед нэг онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн ч хоёр, гуравдугаар үед илүүрхсэн тоглолт үзүүлж 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулснаар Монголын олимпийн түүхэнд 22 дахь медальтан болж байна.
Ийнхүү учраагаа буулган авсан учраас мөнгөн медалын төлөө тоглох эрхээ олж авсан билээ, цаашлаад аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх боломжтой боллоо.Түүний дараагийн учраа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоиан.
Мөнгөн медалийн төлөөх тоглолт орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 20.30 цагт буюу Монголын цагаар 11-ний шөнө 03.30 цагт болно.
Харин 64 кг-ын жинд үзэж байгаа Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ медалийн төлөөх тоглолтоо Монголын цагаар 9-ний үүрээр 05:00 цагт рингэний эзэн орны тамирчин Том Стокертэй тоглох юм.
URL: