Уул уурхайн компаниудыг шалгана

Уул уурхай, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу шалгалт хийхээр болжээ. Тус шалгалтад  Дархан-Уул, Архангай, Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, ашигт малтмалын компани, аж ахуйн нэгжүүд  хамрагдах аж. Шалгалт өнөөдрөөс эхлэн  ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Э.Сар

URL:

Сэтгэгдэл бичих