Есөн аавыг есөн эрдэнийн эзнээр өргөмжилнө
Өнөөдөр аавуудын өдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ноос олон үйл ажиллагаа зохиож буйгаа мэдээллээ. Түүнийг нэг нь сайхан сэтгэл, холч ухаан, нийгэмд үзүүлж буй сайн үлгэр дууриалал зэрэг шалгуурт нийцэж буй есөн шилдэг сайн аавд шагнал гардуулах юм.
Гэрлэёслолын ордонд өнөөдөр болох энэхүү үйл явдлын гэрч болж шагнал авах хүмүүсийн дотор хөдөө орон нутгаас уригдаж ирсэн хүндэт аав нар ч цөөнгүй бий аж. Тухайлбал есөн хүүдээ есүүлэнд нь “Тулга” нэр өгч тамирчин болгосон хүндэт аав, долоон хүүхэд үрчилж. аваад гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн өрх толгойлсон аав ч байгаа юм.
‘Манай улс аавуудийн өдрийг 2005 оноос хойш наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэ нь эр хүний үнэлэмжийг дээшлүүлж, гэр бүлийн ноён нуруу болсон аав нарын ач гавьяаг нийгэмд үлгэр дууриас болгох сайн талтай гэж “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”ныхон үзэж байгаа юм.
Энэ жил найм дахь жилдээ тэмдэглэх гэж буй аавуудын өдрийн гол зорилгыг Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Я.Пүрэвдоржоос тодруулахад “Аав, хүүхэд хоорондын чинь сэтгэлийг харилцааг бий болгох, бататгах, харилцан ойлголцох, хүүхэд бүхэн ааваараа бахархах, аав бүхэн үр хүүхдээ харж сэтгэлийн цэнгэл эдлэх явдал юм. Эцэг, хүүхдийн нандин харилцаа бэхжсэнээр айл өрх бүрт аз жаргал, баяр хөөр гүн бат орших болно” гэлээ.
Г.Лхагвадорж
URL: