“Маск продакшн”-ны Ш.Жавлан: Би аз жаргалтай амьдарч байна
Монголын хошин урлагийн продакшнуудын дунд нэр хүнд авьяас чадвараараа дээгүүрт явдаг нь “Маск” продакшн. Тэгвэл “Маск продакшн”-ыг Ш.Жавлангийн цангинсан инээдээр нь төсөөлөшгүй юм. Харин хамтлагийн жүжигчин Ш.Жавлан “Маск продакшн”-д орсондоо ихэд талархаж явдаг аж. Түүний багын мөрөөдөл СУИС-т ороод сайн жүжигчин болоод сайхан амьдрах байсан гэнэ. Тэрбээр энэ тухайгаа ч фенүүдээсээ нуусангүй хэвлэлд өгсөн ярилцлаганадаа дурджээ. “Миний мөрөөдөл яг хүслээр минь л болсон. Надад дутагдаж гачигдаж байгаа зүйл огтхон ч алга. Би аз жаргалтай амьдарч байна” хэмээжээ.
Тус хамтлагийн төрсөн өдөр өнөөдөр бөгөөд ямар нэгэн тоглолт, баярын арга хэмжээнд оролцохгүй. Харин хамт олноороо салхинд гарч амрахаар төлөвлөсөн аж. “Маск” продакшн одоогоос зургаан жилийн тэртээ “Өнгөт инээд” хамтлагаас өрх тусгаарлан, энэ өдөр “Макс” хэмээх цоо шинэ хошин урлагын хамтлагыг байгуулж байжээ.
Д.Саруул www.secret.mn
URL: http://www.fact.mn/70594.html