Л.Амарсанаа та иргэдийн бүртгэлийн мэдээллийн санг устгачихаад яагаад чимээгүй байна вэ?

-Иргэдийн бүртгэлийн мэдээллийн санг устгах ажил санаатай юу, санамсаргүй юу-

УБЕГ-ын бүртгэл мэдээллийн сангийн серверт гэмтэл гарч, шатсан учир Монгол Улсын нийт иргэдийн мэдээлэл бүрэн устаж үгүй болсон хэмээн шуугиж эхэллээ. Ямар учир шалтгааны улмаас, яагаад шатсаныг одоохондоо хэн ч тогтоогоогүй байгаа сурагтай. Бүр хав дарж, олны нүд чихнээс далдуур өнгөрөөчих санаатай байгаа гэнэ билээ. Угаасаа дутуу дулимаг байсан мэдээллийн санг Хүн амын бүртгэл тооллогын ачаар л нэг юм цэгцэлсэн. Гэтэл энэ бүхнээ устгачихаж байгаа нь бүртгэлийн ажилтнуудын бүтэлгүй үйлдэлтэй холбоотой байв уу, эсвэл энэ үйлдэл огт санамсаргүй байдлаас үүдэв үү гэдгийг Л.Амарсанаа дарга тайлбарлах цаг нь болжээ.
Тун саяхан шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдож, иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг хоёрхон минутад олгож эхэлдэг болсон гэж байсан ч энэ зүйл бүрмөсөн устаж үгүй болох дээрээ тулаад байна. Одоогийн байдлаар албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар 2 951 786 иргэний бүртгэлийн мэдээлэл огт байхгүй болсон гэнэ билээ. Гэхдээ сонгуулийн насны иргэдийн бүртгэл будлиантай ч гэсэн СЕХ-нд байгаа болохоор учиртай, харин 18 хүртэлх насны хүүхдүүдийн мэдээлэл бүрэн устсан бололтой хэмээн учир мэдэх хүмүүс хэлэлцэж байна.
АТГ тус газрын дарга Л.Амарсанаад холбогдох хэргийг шалгаж байгаад Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн гэсэн мэдээлэл бий. Тэгвэл түүнд холбогдох хэрэг улам ч хүндэрч магадгүй болоод байна. Анхнаасаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн мэдэлд УБЕГ орж, даргаар нь Л.Амарсанааг томилсон гэх үнэний ортой яриа бий. Үүнийгээ ч батлах шиг УИХ-ын сонгуулийн үеэр иргэний бүртгэлийн асуудалд будлиан гарч, энд тэндгүй илүү дуу, давхардуулсан хүмүүс гарч ирсэн. Энэ асуудал тэгсгээд намжих гэж байтал үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр мэдээллийн сан устчихлаа.

Одоо дахиад л хүн амын тооллого хийж, түүнийгээ нэгтгэх гээд бүтэн жилийн ажил ундарна. Бас болоогүй монголчууд маань өөрөөсөө илүү ухаантай, цахим үнэмлэхээ авч чадалгүй хэдий удахыг Л.Амарсанаагаас асуумаар байна.

Э.Мөнх

 

MMinfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих