Хятадууд Монголын хэвлэлийнхнийг гартаа оруулахыг санаархжээ

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны урилгаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид тус улсаар долоо хоног аялаад ирлээ. Тэднийг Хятадын нөлөө бүхий хүмүүс хүлээн авч найр тавьсан сурагтай. Тус улс нь 400 орчим телевиз, 2000 орчим сонинтой бөгөөд бүгд төрийн өмчийнх байдаг аж. Тиймээс мэдээллийн тэнцвэрт байдал ямар байх нь тодорхой. Урьд хөрш авторитар дэглэм буюу улс төрийн идэвхийг хориглодог, хэвлэл мэдэээллээ төр нь гартаа атгаж байдаг нь дээрх тоо баримтаас харагдана.
Монголын сэтгүүлчидтэй БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд дарга Чинг Хаймин уулзах үеэрээ “Монголын хэвлэл мэдээллүүд ихэвчлэн барууны эх сурвалжаас манай тухай бичдэг. Энэ нь нэг талаар өрөөсгөл болдог. Тиймээс манайхтай хамтрана ажиллах хэрэгтэй байна” хэмээсэн юм. Тэр үүгээр монголын хэвлэл мэдээллийн салбарыг гартаа оруулах хүсэлтэй байгаагаа хэлчих шиг боллоо.
Мэдээж сэтгүүлчид учраас дэлхийд алдартай Синьхуа агентлагтай танилцсан байна. Харин дараа нэгэн сонирхолтой эрхэмтэй уулзсан байх юм. Тэр нь Монголын “Өмнийн голийн элс” компаний хувьцааг Канадуудаас худалдаж авах гээд нэгэн хуулийн заалт дээр гацчихаад байгаа Хятадын төрийн өмчид “Чайналько” компаний охин компани “Чалько” группын хөнгөн цагааны үйлдвэрийн ерөнхийлөгч Люо Жианчуан тэргүүтэй эрхэмүүд юм. Монголын баялагын худалдаж авах гээд байгаа хүмүүс сэтгүүлчдэд найр тавьж хүлээж авахын учир юу вэ. Тэд манай сэтгүүлчдэд сүүлийн үед “Чалько” групп монголын уул уурхайг компанийг худалдаж авахаар лобби хийж байгаа гэсэн мэдээл худал болохыг тайлбарлаж, “Бүх зүйл хуулийн дагуу болно” гэсэн үгийг дайжээ.

Short URL: http://sharmedee.mn/?p=13371


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих