”Усны гүнж” Ука секси нэвтрүүлэг хийгээд завгүй явна
“Би бол секси эмэгтэй” хэмээн өөрийгөө тодорхойлсон “Хар ирвэс” клубын фитнессийн багш Уянга телевизийн урлагт хүч үзэхээр шийджээ. “С-1” телевизийн “Өдөн дэр” нэвтрүүлгийг секс төрхтэйгээр хөтлөн нэг хэсэгтээ шуугиулаад авсан тэрбээр Европ болон Энэтхэг, эртний эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондын нандин харилцааны тухай шинэлэг нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн аж.”Өдөн дэр” нэвтрүүлэг гарч эхэлснээсээ хойш багагүй үзэгчтэй болсон. Гэр бүл, сексийн амьдралын талаар нээлттэй ил тод гаргасан анхдагч нэвтрүүлэг гэдэг утгаараа сонин содон олонд хүрсэн билээ. Тэгвэл “Усны гүнж” Ука ямар ч байсан өмнөхөөсөө илүү чанартай нэвтрүүлэг гаргах гээд ойрдоо тун чиг зав зай муутай ажиллаж байгаа сурагтай.
URL: