Сидней хотын орчимд нэгэн халим загас зулзагатайгаа хөлөг онгоцтой мөргөлдөв

Австралийн Сидней хотын боомтод бөгтөр халим зулзагатайгаа уурын хөлөг онгоцтой мөргөлдөж бэртжээ. Гэрчүүдийн өгүүлж байгаагаар халим загаснууд хүнд бэртсэн аж. Collaroy хөлөг онгоц Сидней хотоос дагуул хот болох Мэнлигийн наранд шарлагын газар руу явж байжээ. Гэтэл замдаа халимнуудтай мөргөлдсөн байна.

“Хөлөг онгоцны баг мөргөлдөөнөөс зайлсхийх боломжгүй байв” хэмээн халим загасыг ажиглах төвийн ажилтан Ричард Форд мэдэгдэв. Тэрбээр хэрэг явдлыг нүдээрээ үзсэн аж. Бэртэл авсан халим зулзагатайгаа хамт эргийн усыг орхижээ. Хэдийгээр халим хүнд бэртсэн ч сэлэх чадвартай байсан гэнэ.
www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих