Н.Энхбаярын аав нь шоконд орж эмнэлэгт хүргэгджээ
Гурав хоног үргэлжилж нийгэмд нилээд шуугиан тарьсан гуравдах Ерөнхийлөгчийн шүүх хурлын хариу зарим хүмүүст хүндхэн туссан. Ялангуяа Н.Энхбаярын гэр бүлийнхэн ихэд цочирдож хүлээж авсан байна.
Энэ тухай түүний хүү Э.Батшугар: Манай дүү нар одоо монголд байгаа. Мэдээж хэрэг ийм мэдээ сонсох юу нь сайхан байхав. Хууль зөрчин байж хилс хэрэгт хүнийг гүтгэж, ял оноочихоод хорих анги уруу аваад явж байхад хүүхдүүд нь яаж хүлээж авах нь ойлгомжтой.
Манай дүү нарын хоёр нь оюутан, нэг нь дунд сургуулийн сурагч шүү дээ. Өвөөгийн санаа ч бас их зовсон. Одоо бие нь тааруухан эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Би удахгүй очиж иргэнэ. Ер нь гэрийхэн маань бүгд л сэтгэл санааны хүнд цочролд орсон” гэжээ.
URL: