Д.Эрдэнэтуяа: Охидыг минь 50-хан мянгаар үнэлдэг харамч захирал зөндөө бий

“Era Models” олон улсын загварын агентлагийн захирал, Д.Эрдэнэтуяа шинэ залуу үеийнхэндээ ам сайтай. Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн, зарим таагүй асуудалд орооцолдсон охидтой ахин харилцахаас эмээдэг гэнэ.

Энэ тухайгаа тэрээр “Хацар жиндүүлсэн өвлийн хүйтэн хагас нүцгэн шахуу хувцаслачихаад гүйж яваа тэр охид яаж эрүүл байх юм бэ. Адаглаад л бөөр, нурууны өвчтэй болох нь тодорхой шүү дээ. Хэнд гоё сайхан харагдах гэж тэгж маягладаг юм, бүү мэд. Би лав дулаахан хувцаслаад л гардаг. Манай найз залуу хүртэл гайхаад байдаг. Чамайг их хэл амтай, сэргэлэн нь дэндсэн хүүхэн гэж бодож байтал их өөр юм.

Цаанаа л нэг даруухан, зөв бодолтой хүн гэж үнэлсэн шүү” гэж тайлбарласан. Тиймээс захирал хатагтай агентлагийнхаа ганган хээнцэр нь дэндсэн загвар өмсөгч охидод хатуухан шаардлага тавьж, гэрээ байгуулдаг гэнэ лээ. Харин реклам сурталчилгаанд тоглуулах болон танил нөхдийнхөө гуйлт зэрэг элдэв санал хүсэлтийг хүлээж авах тун ч дургүй гэсэн.

Учир нь, түүний хөдөлмөрөө шингээн байж тайзан дээр гаргаж ирсэн моделиудыг нь тодорхой хэмжээгээр үнэлэх газар байдаггүйгээс тэр. “Томоохон компанийн нүүр царай болсон охинд 50-хан мянган төгрөг өгдөг харамч хүн зөндөө бий. Зарим нь бүр үнэгүй тоглуулах гэж дайрдаг” хэмээн халагласан Д.Эрдэнэтуяа агентлагийнхаа хажуугаар өөр компанийн менежерээр ажилладаг юм билээ.

Р.Есүй


URL:

Сэтгэгдэл бичих