С.Нарангэрэл Н.Энхбаярын асуудлаар Японы ЭСЯ-д ханджээ

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс 4 жилийн хорих ял оноосон.    Ял оноохдоо Японы Буддын АгонШюү байгууллагаас Ганданд өгсөн телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан гэж үзсэн. Хэдийгээр Д.Чойжамц хамба “Н.Энхбаяр дарга бид хоёрт бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн ч, Японы Буддын АгонШюү байгууллагаас гаргуулсан “Гэрчилгээ”-нд үндэслэн буруутгаад байгаа.

Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл энэ сарын 3-ны өдөр Японы ЭСЯ-нд хандан хүсэлт гаргажээ. Тэрээр хүсэлтдээ “Н.Энхбаярыг зохиомол гэмт хэрэгт шийтгэхдээ шүүх Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас 2012 онд танай улсын Буддын Агон-Шюү байгууллагаас авсан “Гэрчилгээ” гэгдэх зүйлд тулгуурлаж ял оноосон болно.

Гэтэл энэ байгууллага 2000 оны хоёрдугаар сарын 21-нд Н.Энхбаярт ТВ ба аудио төхөөрөмжийг хандивласан хэмээснээ албан ёсны бланкан дээр үйлдэж, Японы Буддын АгонШюү байгууллагын ерөнхийлөгч Кириямагаас байгууллагын болон хувийн тамгаа дарсан албан бичгийг ирүүлж байжээ. Ийм учраас өмнө дурдсан хоёр баримт бичгийн чухам аль нь албан ёсны эсэхийг тодруулж, Монгол Улсад шударга ёсыг тогтоох үйлсэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хичээнгүйлэн хүсэмжилж байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих