Дуучин Б.Маралжингоогийн ”эргэн ирэлт”
“Nature sound” студийн “Шинэ давалгаа” дуулаачийн дамжаанаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин Б. Маралжингоогоос сүүлийн үед уран бүтээл хийхгүй байна гэх шүүмжлэл салахаа больсон. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хувийн амьдрал, мэдлэг боловсролдоо анхаарч хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан тухай ойрын танил нь ярьж байсан. Юутай ч залуу дуучин маань уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан ороод cap гаруй хугацааг өнгөрөөжээ.
Мөн шинэ цомгийн ерөнхий продюсераар авьяаслаг ая зохиогч Г.Гангийг сонгосон бол хоолойныхоо бичлэгийг дуучин Ж.Алтанцэцэгийн “Prosounds” студид хийлгэж байгаа гэнэ. Түүний шинэ цомог арваннэгдүгээр сард сонсогчдын сонорт хүрнэ.
Г.Номин-Эрдэнэ
URL: