“АПУ”-гийн Г.Батхүү УИХ-ын даргын зөвлөх болж, тахимаа өглөө
Өнөөх “АПУ”- гийн Г.Батхүү УИХ-ын зөвлөх болж гэнэ. Өвөр хангайн тойрогт өвдөг шороодож, тэр уураараар давсан хоёроо “АПУ” компани оршдог Хан-Уул дүүргийн шүүхэд өгч бага зэрэг тайтгарсан.
Харин Г.Батхүүгийн гэнэтийн энэ шийдвэр нь цаашид ч тахим авах боломжгүй болсон тул арга буюу ийнхүү З.Энхболдын улстөрийн зөвлөхөөр ажил лахаар болжээ.
Эр хүн болж байна, ямар ч байсан шаргал ордонд сэтэр зүүгээд авна гэдэг унасан бөхөд боломжийн шүү дээ. Өөрөөр хэлбэл ялагдлаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
Бас болоогүй ээ, шинэ Засгийн газрын бялуу хуваарилалтад Шадар сайд хэмээх эрхэм албанд нэр нь явж байгаа. Хаа байсан Өвөрхангай аймагт хамааралтай асуудлыг нийслэлийн нэг дүүрэгт шийдүүлэхээр өгч, өөрийнхөө талд хариу гаргуулж байгаагаас харахад жирийн хүн биш бололтой.
Мөнгө ч бол түүнд юу ч биш, харин УИХ-ын гишүүний бүрэн эрхг үй болсон түүнд хаанаас ямар эрх мэдэл үйлчилж байгааг ажиглагчид янз бүрээр тайлбарлаж байна. Ард олон Монгол Улсын гэхээсээ илүү АН-ын хэмээн цоллох болсон Ц.Элбэгдоржийн нөлөөллөөр Хан-Уул дүүргийн шүүхийг өмнөө сөхрүүлсэн гэж нэг хэсэг нь ярих.
Нөгөө талд шүүх эрх мэдлийг гартаа авсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа АН-ын гишүүн учраас цаадуул нь өөрсдөө өмнө нь сөхөрсөн ч байж болох талтайг өгүүлсэн.
Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж телевизээр ярихдаа “Нэгэнтээ ард олны сонголтоор ялалт байгуулчихаад байхад Өвөрхангайн хоёрын тангаргийг өргүүлэхгүй байна. Тэгээд хаа байсан Өвөрхангайн асууд лыг Хан-Уул дүүргийн шүүхэд авчирч өөрсдийнхөө талд шийдэж байгаа зэргээс харахад бүх зүйл худлаа байгаа биз дээ. Хан-Уулын шүүхийнхэн гэж дандаа ийм балайр зүйл хийж байдаг” хэмээн ил цагаан хэлнэ билээ.
Магадгүй ийм балиар зүйл хийдэгт нь дотносч Хан-Уул дүүгийн шүүхэд авчирч өгсөн байж болох талтай. Одоо энэ бүгд өнгөрсөн хэрэг. Ямар ч байсан улстө- рийн сонгууль хэмээх наадамд өвдөг шороодчихоод тахимаа өгөхгүй гүрийж байсан “АПУ”- гийн Г.Батхүү албан ёсоор биш ч гэсэн алсуураа тахимаа өглөө.
Ирэх чилийсэн дөрвөн жилд улстөрийн тогооноос гарчихгүйн тулд УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллахаар шийдсэн нь тахимаа өгсөн хэрэг гэхээс өөр яах билээ. Шинэ Засгийн газарт Шадар сайдын суудалд яригдаж байгаа ч энэ бас л найдвар муутай шүү дээ.
Шинэ Засгийн газрын 21 яаманд ажиллах хүсэлтэй мянга мянган хүн дугаарлаж байгаа бол сайд, дэд сайдын суудалд багаар бодоход 100 хүн дугаарлаж зогсоо. Тэгэхээр УИХ-д суудгаа суусан, бас чиг УИХын дэд даргын алба хашиж үзсэн түүнд бялуу хүртээхгүй байх талтай. Учир нь тэр албан тушаалын нэр сүрэнд шунана уу гэхээс бусад шиг мөнгө төгрөгөнд шунахгүй байлгүй гэж найдаж байна.
Монгол Ардын Намаас нэр дэвшиж ялалт байгуулаад байгаа Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хувьд мөнгө, архи тараасан зүйл үгүй гэдгийг Өвөрхангайн аймгийн иргэд нийслэлд хүрэлцэн ирж батлаад өгсөн шүү дээ. Тэд хэлэхдээ “Намайг тэгээд хэлчих гэхээр нь юу ч бодолгүй л мөнгө өгсөн гээд хэлчихсэн. Ийм зүйл байхгүй” хэмээн өөрсдөө мэдэгдэл хийсэн.
Уг нь бол хамгийн их мөнгө, архи тараадаг хүн чинь Г.Батхүү өөрөө шүү дээ. Өвөрхангайн сонгогчдын ярьж байгаагаар бол чиргүүлтэй “Зил-130” ма шинаар ерөөл хэмээх архи тараасан сураг түрүүчийн сонгуулиар дуулдаж л байсан. Тэр ч бүү хэл өнгөрөгч сонгуулиар Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн өрсөлдөгчдөө явагласан тухай намынхан нь ч ярьдаг.
Учир нь Г.Бат хүү тус тойрогт өрсөлдөгч намуудад үйл чилж байсан жо лооч нарт өдрийн өндөр хөлс өгч, өөр хэний ч юунд ч явж болохгүйг хатуу анхааруулсан гэдэг. Зовж олдог мөнгийг хэд нугалаад өгчихөөр нийтийн тээврийн жолооч нар хэд хоног бэлэн мөнгөтэй амарсан гэдэг.
Түүнчлэн моринд хайртай түмний тархийг угааж болсон болоогүй баахан морь ярьж, өөртөө томдсон алдарт уяач цолоороо гул барина. Тэгсэн хэрнээ “Толин хул” хэмээх хүний шүлгийг өөрийнхөө нэр дээр худалдаж аваад дуу болгочихно. Сонгуулиар Өвөрхангайн төвд харуул хамгаалалт гаргаж, бусдыгаа хардана.
Гудамжаар явах машин тэрэг элдэн иргэдийн тав тухыг алдуулна гэх мэтээр түүний удаа дараагийн ялалтууд өрнөж байснаас хийсэн бүтээсэн, босгосон туурвиснаар нь санал өгч байгаагүй гэдгийг энэ жил баталж өглөө шүү дээ. Түүний сонгуулийн ерөнхий технологи бол энэ.
Тэгээд ч өвөрхангайчууд “Энэ жил бид нар шинэ хүмүүсээр өөрчлөөд үзье л гэсэн. Түүнээс биш манай өмнөх гишүүд юу ч хийгээгүй шүү дээ. Сонгууль дөхөхөөр сайхан сайхан ярьж байгаад бүх л зүйлийг мөнгөөр хэмжээд гараад ирдэг дараагийн сонгууль болоход бүх зүйл хэвээрээ л байдаг шүү дээ.
Тиймээс шинэ хүмүүсээр төрд тө лөөлүүлж үзье гэж бодсон” хэмээн шуудхан хариулна билээ. Юутай ч Г.Батхүү Н.Төмөрхүү, С.Чинзориг нарт тахимаа өгч, УИХ-ын даргын зөвлөх боллоо, тэр ч бүү хэл шинэ Засгийн газарт Шадар сайдын суудал горилж байгаа нь тахимаа өгсөн гэдгийг бүр ч баталж байна.
www.UNEN.mn
URL: