Мэргэжлийн хяналтийнхан авилгалд автагдсан уу , “Сод Монгол” дур мэдээд байна уу ?
Сод Монгол групп нь 1999 онд байгуулагдсан. Нийслэл хотын хэмжээнд 30 гаруй салбартай. Улаанбаатарын гудамжаар мөлхөх ихэнх машинуудын бензенийг хангадаг. Энэ нь тэд их орлого олдог гэж хэлж болох ойлголт юм. Гэвч тэдэнд мөнгө л сонин болохоос бусдын эрүүл мэнд аюулгүй байдал сонин биш бололтой.
НМХГ -аас “Сод Монгол” группын 10 гаруй ШТС хууль бусаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгвэл хууль бус 10 гаруй ШТС байгааг илрүүлсэн мөртлөө яагаад өдий болтол НМХГ дорвитой арга хэмжээ авахгүй байна вэ ?
Эсвэл НМХГ өөрсдөө “Сод Монгол” групп-ээс авилгал аваад байгаа юм биш биздээ ?
Мэргэжлийн хяналтийнхан удаа дараа торгууль тавиад л өнгөрдөг бололтой. Мэдээж тэр торгуулийн мөнгө нь тэдний олж байгаа ашгийн хажууд өчүүхэн болхоор “Сод Монгол” групп торгуулаа төлөөд л , хууль зөрчөөд байгаад байхаар болжээ.
Зарим нэг “Сод Монгол” ШТС -ийн үйл ажиллагааг нь зогсоох шаардлага НМХГ – аас тавидаг гэсэнч яаж ч чаддаггүй гэж байгаа. НМХГ -ийнханы оронд хэн ажлыг нь хийгэд дур мэдэн зөвшөөрөл олгоод байгаан болоо .
Хотын дарга бидний дэрэн дор бөмбөг буллаа
Нийслэлийн гэсэн тодотголтой Ц.Анандбазар Улаанбаатарынхны амь насаар тоглож байна
Бид “Сод Монгол” компани нийслэлийн төвд ШТС барьж, хэд хэдэн байгууллагын хаяаг дэрлүүлэн босгож буй шинэ ШТС-ын талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт манай сонинд 50 эргэм насны хоёр эмэгтэй хандсан юм. Тэд “Манай гэрээс ердөө арав хүрэхгүй метрийн зайд “Сод Монгол” групп ШТС барьчихсан. Сүүлийн үед энд тэнд ШТС дэлбэрлээ гэж сонсогдоод нойр ч хүрэхээ байлаа. Хувийн эрх ашгаа бодоод энэ олон айл өрх, олон арван хүний амь насыг дээсэн дөрөөн дээр авчирчихаад байгаа “Сод Монгол”-ын Ц.Анандбазар гэдэг хүнд дургүй хүрээд байна. Хууль дүрэм гэж байдаг бол түүнд үйлчлээсэй. Тэр өөрөө энэ дэлбэрэх бодисынхоо дээр нь амьдраад үзээсэй. Түүнийг хүмүүс алдартай хорчин гэдэг нь үнэн юм билээ. Тэр нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг болох Баянзүрхийнхний бүгдийнх нь эрүүл мэндэд шууд заналхийлж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн учраас гул барьж хүн ам шигүү суурьшсан хэсэгт ШТС барих зөвшөөрөл авч байна” хэмээн нэлээд бухимдангуй байлаа. Ийнхүү бид “Сод Монгол” компанийн нийслэлийн А зэрэглэлийн бүсэд байгаа, хууль дүрмийг зөрчин барьсан ШТС-уудын эрэлд гарсан юм.
Нярай хүүхдийг ууршсан шатахуунаар “амлуулж” байна
Дээрх хоёр эмэгтэйн нэг болох Э.Наран нийслэлийн Баянзүрх дүүргийн XXII хороонд амьдардаг, III амаржих газарт ажилладаг гэнэ. Түүний ажил, гэрээс ердөө 30 хүрэхгүй метрийн зайд буюу салхин дээр нь “Сод Монгол”-ын ШТС нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Тус ШТС-ын зүүн талд III амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн госпиталь гээд олон эрүүл мэндийн байгууллагаас гадна гэр хороолол хаяа залган амьдарч байна. Тэгэхээр дөнгөж нярайлсан эх, үр хоёр юугаар амьсгалж байгаа нь тодорхой. Эх, үрс ч энэ талаар байнга хэлж ярьдаг, гомдолтой байдгаа нуусангүй. Шатахууны ууршилт урагт нөлөөлөхгүй гэхийн аргагүй. Үүнээс болж “Хонгор”-тоод ирвэл Ц.Анандбазар юу хийж чадах юм бэ. Тэр хариуцлагыг нь хүлээхгүй нь лавтай” хэмээн эхчүүд ам уралдан ярьж байсан. Тэднээс гадна дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Цэргийн госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд ч энэ зовлон хамаатай. Энд элдэв мэс засалд орсон хүмүүсээс эхлээд толгой түрүү нь өвддөг олон хүн байдаг. Тэд салхивчаа нээх, гадаа гарч амрахад бэрх хэмээн байнгын гомдолтой явдаг гэнэ. Учир нь үе үе тус ШТС-ын зүгээс шатахууны үнэр үнэртэж, энэ хавийг амьсгалах аргагүй болгодог гэнэ. Хүмүүс эмчлүүлэхээр ирсэн үү, хордохоор ирсэн үү гэдгээ ойлгохоо больдог ажээ.
Мэргэжлийн хяналтынхан үйл ажиллагааг нь зогсоосон ч ганц утас цохиод л …
Эндээс бид 1000 оюутны байртай зэрэгцэн орших “Сод-Монгол”-ын ШТС-аар очлоо. Энэ ШТС-ын үйл ажиллагааг саяхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьсан боловч Ц.Анандбазар мэргэжлийн байгууллагын дарга нар руу нь хэдхэн удаа утас цохиод л асуудлыг шийдвэрлэсэн хэмээн тэр хавийн иргэд бидэнд хэлсэн. 1000 оюутны байрнаас “Сод Монгол”-ынхон ердөө 20 хүрэхгүй метрийн зайд үйл ажиллагаа явуулж байна. Төв зам дагуу байрлах энэ ШТС-ын эргэн тойронд гэр хороолол бий. Энд амьдарч байгаа олон иргэдийн амь нас, эрүүл мэндэд “Сод Монгол”-ынхон заналхийлж байгааг ойр орчмын иргэд хэлж байлаа.
URL: