Гамбууш бөө болохоос татгалзжээ
Гамбуушийн амьдралаар кино хийх гэж байгаа хэмээн шуугиж байгаад чимээгүй болсон.60 гарсан хэр нь өтөлдөггүй, хүйс солиулах хагалгаа хийлгэж жинхэнэ эмэгтэй болох хүсэлтэй, мөн мэс заслын аргаар ч хамаагүй хүүхэд төрүүлэх гэж Сингапурыг зорьсон ч биелэлээ олоогүй гээд түүний талаар олон олон сенсааци хөвөрдөг. Илэн далангүй зантай Гамбууш хаа явсан газраа шуугианд өртөөд л авчихдаг юм.
Дүр төрхөө байнга л өөрчилдөг “Мөнхийн залуу” тодотголтой топ модель Э.Одгэрэлтэй дөрөө харшуулан загвар моодыг Монголд дэлгэрүүлээд авдаг Гамбууш хаана ч гандан буурашгүйгээ баталдаг. Түүнчлэн хэдэн жилийн өмнө Сэлэнгийн нэгэн удган Ганбуушийг “бөө” болох хүн байна хэмээн айлдчихсан байна.
Тэгтэл мэдээг сонсоод Гамбууш хэсэгтээ эргэлзэж, тээнэгэлзэж байснаа над шиг бөө гэж юу байдаг юм.Хэн наддээр үзүүлж, харуулах гээд ирэх вэ дээ гэж бодон бөө болох үүргээсээ татгалзсан гэх.
URL: