Солонгос дипломатчдын сексийн нууц харьцаа ил гарав

Хятадын Шанхай хотод байсан Өмнөд Солонгосын дипломатчид, консулын газрын томоохон нэр бүхий албан хаагчид нэгэн хятад бүсгүйтэй сексийн харьцаатай байсан талаарх нууц баримт нь илчлэгдэж, өмнөд хөршид шуугиан тарьж байна. Хятадын нэр бүхий томоохон хэвлэлийнхний мэдээллэж байгаагаар Өмнөд Солонгосын эрх бүхий албан тушаалтнууд нэгэн хятад бүсгүйтэй ажил хэргийн харьцаатай байснаас гадна давхар сексийн харилцаатай байсан нь хэд хэдэн баримтаар илчлэгджээ.
Уг мэдээллийг хятад бүсгүйн нөхөр болох Өмнөд Солонгосын бизнесмен мэдсэнээр учир мэдэх албаныханд хэлсэн. Үүний дараагаас дипломатчдыг цагдан саатуулснаар цагдаагийнханд баримттайгаар илчлэгдсэн байна. Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны сайд “Улсынхаа парламентаас хүлцэл өчиж, энэ хэргийг бүр сайтар нягталж үзэх хэрэгтэй” гэж цохон тэмдэглэсэн байна. Энэ хэргийн сексийн холбоотон болсон хятад бүсгүй өөрөө баталж хэлсэн байна.
Бүсгүй дипломатчдын нууц ажил хэрэгт нь тусладаг байж. Харин дипломатчид хятад бүсгүйгээр дамжуулж Өмнөд Солонгост амьдрах визний наймаа хийлгэдэг байсан аж. Мөн зөвхөн дипломатчдын мэдэх ёстой ерөнхийлөгчийн гар утасны дугаар гэх мэт нууц мэдээлэл бүсгүйн гарт орсон байсныг илрүүлсэн байна. Тэр бүсгүй хохирогч уу? аль эсвэл хятадын тагнуул байсан уу? гэдэг нь их эргэлзээтэй байгаа ажээ.
Харин Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд хэлэхдэ “Ичгүүртэй үйлдэл хийсэн албан хаагчдынхаа нэрсийг илэрхий болгосон, тэдэнд зохих шийтгэлийг нь ногдуулна” гэж амлажээ. Уг хэрэгтэй холбоотой гурван дипломатчийг мөрдөгчтэй нь цуг эх оронд нь хүлээлгэж өгсөн аж. Гэвч Хятад бүсгүй Өмнөд Солонгос улстай холбоотой ямар ямар мэдээллийг хуулбарлан авсан, юу мэдэж байгаа вэ? гэдэг нь тодорхой биш байгаа юм байна.
Ц.Тулгаа Эх сурвалж Asunews.mn

URL:

Сэтгэгдэл бичих