Видео: “Хүмүүн төрөлхтөн”-ийг зохиохдоо энэхүү япон дууг хулгайлжээ
Итгэж биширч явсан олон зүйл маань худлаа хуурамч зүйл байсан болж таараад, сүүлийн үед хэцүүхэн байна даа, ялангуяа манай хувьсгалч үзэлтнүүдийн хувьд. Ардын намыг үндэслэгчдийн хамгийн гол хоёр нь Бодоо, Данзан нар байсан гэдэг тодорхой болсон, харин Бодоог буудан хороох тушаалыг нь Сүхбаатар өгсөн гэсэн баримт гарч ирснийг нийгмийн нэгээхэн хэсэг уурлан, цочирдон, бухимдан, гутран хүлээн авч байна.
Хувьсгалын сэдэвт дуу хүртэл хулгайн юм байж таарах гээд ч байх шиг. “Хүмүүн төрөлхтөн” дууг Японы төмөр замчдын дуу юм гэсэн мэдээ, нийтлэл гарч л байсан, зарим нь “Үгүй ээ, япончууд хулгайлсан юм”, зарим нь “Жаахан төстэй болохоос яг хуулбар биш юм аа” гэсгээд өнгөрсөн санагдана.
1900-аад оны эхээр зохиогдсон Японы төмөр замчдын дуу гучаад жилийн дараа зохиогдох монгол дуунаас эх авсан байж таарахгүй нь ойлгомжтой. Харин жаахан төстэй байна уу, яг хуулж уу гэдгийг та өөрөө доороос сонсоод дүгнэнэ биз ээ. Шивээ Хиагт арай солонгос дуу байдаг биш юм байгаа, аан?
С. Од Токиогоос Даяар Монгол онлайнд илгээв.
URL: