Хүний эрхтэн наймаалагсад дотор монгол хүн байгаа юу?

Ингэж асуумаар сэжигтэй нэгэн зүйл гарч ирлээ. Хүний наймаа эрхэлдэг 140 хүнийг баривчилснаа хятадууд мэдэгджээ. Түүнтэй зэрэгцээд 100 гаруй донор илрүүлснээ ч дурдсан байна. Донор байж сая эрхтэний наймаа өрнөх нь мэдээж.

Эх сурвалжийн мэдээгээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай, захиалгаа өгчихсөн 1,5 сая хүн Хятадад байгаа гэх.

Хамгийн сонирхолтой зүйл нь баригдсан дээрх 140 хүн дотор гадаадын иргэд ч бий гэх мэдээлэл юм. Хил залгаа, манайд ч яригддаг хэрэг болохоор тэдэн дотор монгол хүн байгаа юм биш биз гэх хар төрснийг нуух юун.
Г.Насан (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих